<aside> 💡 Complex.mn-д хэрхэн бүртгүүлэх талаар заавартай танилцана уу.

</aside>

  1. Та www.complex.mn хаяг руу нэвтэрч, өөрийн гар утасны дугаар болон и-мэйл хаягаа бичиж бүртгүүлнэ. “БҮРТГҮҮЛЭХ” гэсэн товчлуурыг дарснаар таны бүртгүүлсэн и-мэйл хаягт баталгаажуулах код ирэх болно. Баталгаажуулах кодыг зөв оруулснаар таны бүртгэл амжилттай хийгдэж дуусна.

  1. Гар утасны баталгаажуулалт

    Бүртгэлтэй харилцагч нь “МИНИЙ ХАЯГ” цэсний “УТАСНЫ ДУГААР БАТАЛГААЖУУЛАХ” дээр дарж баталгаажуулна.

  1. Бүртгэлтэй харилцагч нь “МИНИЙ ХАЯГ” цэсний “БҮРТГЭЛ БАТАЛГААЖУУЛАХ - KYC” хэсгийн ИЛГЭЭХ дарж, ДАН системийг ашиглан бүртгэлээ баталгаажуулна. Ингэснээр таны орлого, зарлага хийх эрх үүсэх болно.

(2 Алхамт баталгаажуулалт - 2FA)

• Гар утсан дээрээ Google Authenticator апп-г татаж суулгах.

• QR кодыг уншуулсны дараагаар Google Authenticator апп-с өгөх 6 оронтой кодыг оруулах.

  1. Харилцагч “ХЭТЭВЧ” цэс рүү нэвтэрч “MNТ ЦЭНЭГЛЭХ” товчлуурыг дарснаар орлого хийх “Комплекс Дижитал Экосистем ХХК”-ийн дансны мэдээлэл гарч ирэх бөгөөд мобайл болон интернэт банк ашиглан уг данс руу, цэнэглэх хэмжээгээ оруулан, гүйлгээний утга дээр өгөгдсөн гүйлгээний утгыг оруулан, шилжүүлэг хийснээр хэтэвч цэнэглэгдэнэ. Системээс өгөгдсөн регистрийн дугаартай гүйлгээний утгыг 100% зөв хийж байж данс цэнэглэгдэхийг анхаарна уу.