<aside> 📌 Хэрхэн өөрийн эзэмшиж буй чоныг зарах талаарх дэлгэрэнгүй зааврыг таньд хүргэж байна.
</aside>
Чоноо зарахын тулд та юуны түрүүнд **mongolnft.com** -руу өөрийн бүртгэлтэй хаягаар нэвтрэн орно.
Нэвтрэн орсны дараа та хамгийн баруун дээд буланд байрлах профайл icon дээр дарснаар Хэтэвч, Хувийн мэдээлэл, Миний NFTs, 2FA баталгаажуулалт гэх зэрэг таны аккаунтын мэдээллийг агуулсан профайл нүүр гарч ирнэ.
Үүний дараа зүүн талд байрлах сонголтуудаас та Миний NFTs цэсийг сонгосноор таны одоогийн байдлаар эзэмшиж буй бүхий л NFT-нүүдийн мэдээлэл гарч ирэх бөгөөд та өөрийн зарахыг хүссэн "The Wolves of the Crypto Street" NFT дээр даран тухайн NFT-н ерөнхий мэдээллийг агуулсан нүүр хуудас руу очино.
Ингэснээр та уг NFT-г зарахад бэлэн болсон бөгөөд “зарах” товч дээр даран MNT болон MNFT хоёр сонголтын аль нэгийг сонгон үнийн дүнгээ оруулж баталгаажуулснаар энэхүү чоныг зарах захиалга нь marketplace–д листлэгдэнэ.
🚨 Анхааруулга: Хэрэв та идэш хөтөлбөрт оролцсон чоноо зарах гэж байгаа бол зооглосон идэшний амт шимт, хазсан койн зэрэг нь бүгд хамт зарагдахыг анхаарна уу!