Хэрхэн арилжаанд оролцох вэ?
Бүртгэлтэй харилцагч АРИЛЖАА цэс рүү нэвтэрч арилжаанд орох крипто хослолоо сонгон авах, зарах захиалга өгнө.
Лимит ба Маркет арилжаа
Арилжааны ЛИМИТ болон МАРКЕТ гэсэн 2 төрөл байна. ЛИМИТ нь тухайн койныг ямар ханшаар АВАХ/ЗАРАХ үнээ харилцагч өөрөө гараас оруулж захиалга өгдөг бол МАРКЕТ ханш нь зах зээлийн дундаж ханшаар АВАХ/ЗАРАХ захиалга өгөхөд ашиглагдана.
Хэрхэн Койн худалдаж авах вэ?
Та “АРИЛЖАА” цэсээс худалдан авах койны хослолоо сонгож, Лимит эсвэл Маркет ханшаар захиалгад оролцохоо сонгоод “АВАХ” товчлуурыг дарна.
Койн оо хэрхэн зарах вэ?
Та “АРИЛЖАА” цэсээс зарах койны хослолоо сонгож, Лимит эсвэл Маркет ханшаар захиалгад оролцохоо сонгоод “ЗАРАХ” товчлуурыг дарна.
Банкны дансаа яаж нэмэх вэ?
Бүртгэлтэй харилцагч нь “МИНИЙ ХАЯГ” цэсний “БАНКНЫ ДАНС” хэсгийн “ДАНС ХОЛБОХ” товчлуурыг дарж банкаа сонгоод, тухайн банкны өөрийн нэр дээрх дансны дугаар оруулснаар, таны оруулсан данс руу 1 төгрөгийн гүйлгээ хийгдэх бөгөөд тухайн гүйлгээний утга дээрх нууц дугаарыг оруулж данс баталгаажна.